гадаад хэлний мэдлэг эзэмшинэ гэдэг нь цэцэг тарьж ургуулахтай адил байнгын арчилгаа хэрэгтэй.

эхлэл

Monday, April 11, 2011

Зурагний хэмжээг хэрхэн багасгах вэ.

Эхлээд зурагийг хэрхэн хэмждэг талаар үзье. Зураг нь урт, өргөн, нягтаршил гэсэн хэмжигдэхүүнүүдээр хэмжигдэнэ. Урт, өргөн бол зурагны ерөнхий хэмжээ бөгөөд ямаршуу харьцаатайг энэ үзүүлэлтүүдээс харж болно. Харин нягтаршил бол зурагны хэр их чанартай байх болон дүрсний бодит харагдах зэрэгтэй хамаатай юм. Эдгээрийг см, мм, px(pixel) зэргээр хэмжинэ. Зурагний хэмжээг багасгах 2 арга байдаг. 1рт зургийн өргөн өртын хэмжээг багасгах, 2рт зургийн нягтаршилын (resolution) хэмжээг багасгаж өргөн уртын хэмжээг хэвээр үлдээх зэрэг юм. Одоо энэхүү програмаараа хэрхэн зургийн хэмжээг багасгахыг үзье.
1. Програмаа суулгасны дараа нээхэд үндсэн дэлгэц харагдана. (Зураг 1)
(Зураг 1)

Жишээгээр нэг зураг сонгосон ба энэ зураг нь 1,988kb хэмжээтэй.
Одоо энэ файлаа нээе. (хэмжээг нь багасгахын тулд)
2. File цэснээс Open сонголтыг дарна. (Зураг 2)


(Зураг 2)
Гарч ирсэн цонхноос сонгосон файлаа нээнэ. (Зураг 3)
(Зураг 3)
3. Сонгосон зураг тань программ дээр гарч ирэх болно. Одоо харин сонгосон зурагныхаа хэмжээг нь өөрчилье. Image цэснээс Resize талбарыг дарна.(Зураг 4)


(Зураг 4)
4. Гарч ирсэн сонголтуудын эхний сонголт болох By percentage нь тухайн зургийг хувиар нь хэмжээг өөрчлөх юм. Хэрэв ихэсгэх бол хувийг нь нэмнэ, багасгах бол хувийг нь багасгана.

By absolute size
нь тухайн хэмжээгээ өөрөө өөрчдөх боломжтой юм, Maintain aspect ratio нь тухайн зурагны ерөнхий харьцааг алдагдуулахгүйгээр зургын хэмжээг өөрчилнө. Энэ нь уртын хэмжээг өөрчиллөө гэхэд өргөн нь дагаад өөрчлөгдөнө гэсэн үг юм.
*Ихэвчлөн энэ сонголтыг идэвхжүүлж байвал зүгээр байдаг (Зураг 5)

(Зураг 5)
Уртын хэмжээгээ Height нүдэнд, өргөний хэмжээгээ Width нүдэнд бичиж өгөх ба нягтаршилын хувьд Resolution нүдэнд тавьж өгнө. Энэхүү нягтаршил нь зураг бүр дээр янз бүр байдаг ч вэб хуудсанд таарах хэмжээ бол 96, 72 юм. Зохих хэмжээгээ оруулж өгөөд OK дарна. Ингээд өөрчлөлтийг чинь харуудах ба үүнийгээ хадгалах хэрэгтэй.
5. File цэснээс Save As сонголтыг дарна. (Зураг 6)

(Зураг 6)
Ингэхэд дараах цонх гарч ирэх ба мөн ямар хэлэрээр хадгалахад хэдий хэр хэмжээтэй болох нь гарч ирдэг. (Зураг 7)
(Зураг 7)
Анх сонгосон зураг маань одоо 429.4Kb хэмжээтэй боллоо.
* энэ програмаа өргөн хүрээтэйгээр ашиглаж сурна гэдэгт итгэж байна.
Та бүхэн энэхүү програмаа хэрэглээд өөрт тулгардаг асуудлаа багач гэсэн шийдээрэй.

No comments:

Post a Comment