гадаад хэлний мэдлэг эзэмшинэ гэдэг нь цэцэг тарьж ургуулахтай адил байнгын арчилгаа хэрэгтэй.

эхлэл

Sunday, April 10, 2011

Найзын тухай шүлэгнүүд

 


Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан

Үнэндээ та нар миний л найзууд

Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан

Үерхлийн минь гэрч миний л найзууд

Ариунаас ариун нандиганаж явсан

Алдраа насны минь дотно андууд

Ааш гарган муудалцсан ч гэсэн

Амар мэндээ мэдэлцдэг миний л найзууд

Хэн хэндээ хар буруу санаагүй

Хэнэггүй явдаг  миний л найзууд

Хэлэх гүээр биенээ гомдоон

Хэрэлдэж явлаа ч миний найзууд



Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд

Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд

Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх чиний найзууд

Гутарсан үед итгэл өгөх чиний найзууд

Зүдэрч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд

Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ихэр чиний найзууд

Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд

Ганц сайхан үгээр дутаж явахад чинь

Гарцаагүй тэр үгийг оноц хэлэх нь чиний найзууд юм шүү



( Анд найз нартаа Ц.Хулан )

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан гар таталгүй хайрласан

Амины хэдэн нөхөдтэй билээ би

Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзал уу

Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцал уу

Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл

Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудал уу

Яасаныг санамаар байна хэдхэн найз аа яримаар байна

Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсгээр бичиж титэм хийж өмсмөөр

Анд нөхөд минь миний цорын ганц гангараа юм

Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр

Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй

Буруудаж зөвдөж дутаж сагаж явлаач

Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй

Намрын усан бороо яндан дагаад урсхад

Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг

Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр

Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа

Дайнтай цагын тэнгэр мэд бараан нь голдуу амьдралд

Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна

Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямар ч рашаанаар анагаахгүй

Шарлынх нь цэцэгийг үнэрлэж нэг тайтгардаг аа

Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм

Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм

Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашууд үг юм

Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа



( Хүмүүсийн сэтгэгдлүүдээр зохиогдсон )

Хонгорхон найзууд минь

Xоворxон найзууд мин

Хазайхад минь түших хайз минь

Харанхуйг гэрэлтүүлэх найз мин

Хайр бэлэглэдэг найз минь

Хариу нэхэдгүй анд минь

Сэтгэл үймрэхийн цагт

Итгэл сэмэрхийн цагт

Хэн нэгэн биш чи дэргэд байх нь сайхан

Хэзээ нэгэн цагт биш үргэлж хажууд байх нь сайхан

Холдоод явсан ч сэтгэлдээ санадаг н сайхан

Хожим хойно найзыга дурсах н сайхан

No comments:

Post a Comment