гадаад хэлний мэдлэг эзэмшинэ гэдэг нь цэцэг тарьж ургуулахтай адил байнгын арчилгаа хэрэгтэй.

эхлэл

Tuesday, April 5, 2011

солонгос хэлний 제 2 과 хоёрдугаар хичээл Мэндчилгээ

제 1 과 Нэгдүгээр хичээл
인사 Мэндчилгээ

А: 안녕하세요?
В: 네, 안녕 하세요?
A: 하교에 다닙니까?
B: 네, 학교에 다닙니다.
A: 한국어 공부가 어떻습니까?
B: 재미있습니다.
A: 한국 진구를 만납니까?
B: 네, 만납니다. 친구가 나에게 한국어 책을 줍니다.
А: 안녕히 사십시오.
В: 안녕히 계십시오.



A: Сайн байна уу?
В: Сайн, сайн байна уу?
А: Сургуульдаа явж байгаа юу?
В: Тийм, явж байгаа.
А: Солонгос хэлний хичээл ямар байна?
В: Сонирхолтой байна.
А: Солонгос найзтайгаа уулзаж байгаа юу?
В: Тийм, уулзаж байгаа, Найз маань надад солонгос хэлний ном өгдөг.
А: Сайн яваарай.
В: Сайн сууж байгаарай.


Хэл зүйн тайлбар 문법

1. Үйл үг 동사

Солонгос хэлний үйл үг нь үйл хөдлөл заасан үйл үгь хэлбэр заасан үйл үг гэж – ангилагддаг. Өөрөөр хэлбэл Монгол хэлний үйл үг, тэмдэг нэртэй дүйцнэ.

Жишээ нь: үйл хөдлөл заасан үйл үг

먹다 идэх
가다 явах
보다 үзэх
입다 өмсөх





Хэлбэр заасан үйл үг

좋다 сайхан
나쁘다 муухай
춥다 хүйтэн
예쁘다 хөөрхөн

Аливаа үйл үгэнд нөхцөл залгахад тухайн үйл үгийн үндсэнд шууд залгаж – 다үеийг хасна.

Жишээ нь: 가다 явах

가 + 면 = 가면
Үгийн язгуур -бал / бол явбал

오다 ирэх

오 + 십시오 = 오십시오
Үгийн язгуур - аарай / - ээрэй ирээрэй



-ㅂ니다 / - 습니다 Байнга үйлдэх одоо цагийн хэлбэр / - даг, дэг /

Хүүрнэх өгүүлбэрийг төгсгөх нөхцөл бөгөөд байнга үйлдэх одоо цагийн - даг / дэг хэлбэрийг илтгэдэг. Зарим тохиолдолд өгүүлбэрийнхээ утгаас хамаарч ирээдүй цагийн – на / - нэ болон одоо цагийн –ж байна нөхцлийн утгыг илэрхийлж болно.

Үйл үгийн үндэс нь эгшгээр төгссөн бол –ㅂ니다, гийгүүлэгчээр төгссөн бол – 습니다 нөхцлийг залгана.

Жишээ нь: 가다 явах

가 + ㅂ니다 = 갑니다 явдаг

오다 ирэх

오 + ㅂ니다 = 옵니다 ирдэг

있다 байх, орших

있 + 습니다 = 있습니다 байдаг

먹다 идэх

먹 + 습니다 = 먹습니다 иддэг

No comments:

Post a Comment