-이/가 Нэрлэхийн тийн ялгалын нөхцөл
Энэ тийн ялгалын нөхцөл нь ямагт нэр үгийн ард оржь уг
үгээ өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүн болохыг заадаг.
Нэр үг гийгүүлэгчээр
төгссөн бол – 이, эгшгээр төгссөн бол -가 нөхцлийг залгана.
Жишээ нь: 비가 옵니다. Бороо
орж байна.
친구가 갑니다. Найз явж байна.
기분이 좋습니다. Сэтгэл санаа сайхан байна.
Биеийн төлөөний үг 나, 너, 저, асуух төлөөний үг 누구 нэрлэхийн тийн ялгалын
нөхцлөөр хэлбэржихдээ дараах байдлаар хувирна.
Жишээ нь: 나 + 가 = 내가 내가 갑니다. Би явлаа.
너 + 가 = 네가 네가 먹어. Чи ид.
저 + 가 = 제가 제가 합니다. Би хийнэ.
누구 + 가 =누가 누가 옵니까? Хэн ирж байна?
Хэрэв нэг өгүүлбэрт хоёр нэр үг орвол, эхнийх нь
өгүүлэгдэхүүн гишүүний, дараагийнх нь тусагдахуун гишүүний үүрэгтэй.
Жишээ нь: 동생이 키가 큽니다. Дүү
нуруу өндөртэй.
친구가 마음이 좋습니다. Найз маань сайхан сэтгэлтэй.
No comments:
Post a Comment