-ㅂ니까? / 습니까? Байнга үйлдэх одоо цагийн асуух хэлбэр.
Асуух өгүүлбэрийг төгсгөх нөхцөл бөгөөд үйл үгийн үндэс эгшгээр төгссөн бол -ㅂ니까?, гийгүүлэгчээр төгссөн бол습니까? Нөхцлийг залгана.
Жишээ нь: 가다 явах
먹다 идэх
먹다 + 습니까? = 먹습니까? Идэх үү?
만나다 만납니까? 입다 입습니까?
마시다 마십니까? 없다 없습니까?
예쁘다 예쁩니까? 많다 많습니까?
바쁘다 바쁩니까? 좋다 좋습니까?
- ( 으 ) 십시오 Захиран тушаах хэлбэр ( - аарай/ ээрэй/ -на уу/ нэ үү )
Энэ захиран хүсэх хэлбэрийн нөхцөл нь яригч, сонсогч хүнээс ямар нэг юм хийхийг хүсэхэд хэрэглэнэ. Хүндэтгэсэн утга бүхий –시 нөхцөлтэй хоршиж хэрэглэгддэг. Үйл үгийн үндэс эгшгээр төгссөн бол – 십시오, гийгүүлэгчээр төгссөн бол 으십시오 нөхцлийг залгана. Мөн хүндэтгэлийн бус хэлбэр болох –(으)세요 нөхцлийг хэрэглэж болно. Монгол хэлний – аарай/ ээрэй, -на уу/ нэ үү нөхцөлтэй дүйцнэ.
Жишээ нь: 가다: 가 + 십시오 ( 세요) 가십시오 ( 가세요) яваарай
읽다: 읽 + 으십시오 ( 으세요) 읽으십시오( 읽으세요) уншаарай
빨리 오십시오. Хурдан ирээрэйв
다시 전화하십시오. Дахиад утасдаарай.
좀 기다리세요. Түр хүлээнэ үү.
여기에 앉으세요. Ийшээ сууна уу.
No comments:
Post a Comment